Дижитал мэргэжлийн чиглэл
Data Analytics
8 долоо хоног
Өгөгдөл цуглуулах, цэвэрлэхээс эхлээд дүн шинжилгээ хийж, үр дүнг dashboard болгон харуулах хүртэлх бүтэн циклийг 8 долоо хоног, нийт 201 цагт эзэмшинэ. Google-ийн албан ёсны 9 сэдвийг дагаж, Excel, SQL, Tableau, R (эсвэл Python) ашиглан бодит компанийн кейс дээр ажиллаж, эцэст нь бие даасан төсөл гүйцэтгэнэ. Ахлах багш Ж.Болор (PhD) — Голландын Гронингений их сургуулийн доктор, 17+ жилийн туршлагатай, "Дата Дэүс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал удирдана. Хичээл дуусахад та компанийн бодит өгөгдлийг цуглуулж, цэвэрлэж, дүн шинжилгээ хийж, удирдлагад ойлгомжтой dashboard хэлбэрээр танилцуулах чадвартай болно. Оролцогчдын 89% нь сертификатаа бүрэн дуусгадаг (олон улсын дундаж 5-14%).
Бүртгэлийн хугацаа дууссан байна
Дараагийн бүртгэлийн мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
Нүүр хуудас руу буцах